HOME > 알렉스 강의 몽골 뉴스 > |
|
|||||||
[몽골 특파원] 페루 정부, 주페루 북한 대사 추방 | ||||||||||||
몽골국영통신사 몬차메(Монцамэ), 9월 12일 화요일 오후, "페루 정부, 주페루 북한 대사 추방"이라는 헤드라인의 보도 기사 신속하게 내보내 |
||||||||||||
|
||||||||||||
【UB(Mongolia)=Break News GW】
Mongolian language Перу Умард Солонгосын Элчин сайдыг улс орноосоо хөөжээ Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг Пхеньянд дэлхий нийт удаа дараалан уриалсаар байгаа хэдий ч үл ойшоосоор байгаатай нь холбогдуулан Умард Солонгосын Элчин сайдыг Перу улс эх орноосоо хөөх шийдвэр гаргасныг “Америкийн дуу хоолой” агентлаг уламжиллаа. Перугийн ГХЯ-наас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Умард Солонгосын Элчин сайд Ким Хак Чолд Перу улсыг орхин гарах тав хоногийн хугацаа өгчээ. Энэ сарын эхээр Умард Солонгос хамгийн хүчтэй цөмийн туршилт хийсэн билээ. Перугийн мэдэгдэлд “Манай улс хэзээд аливаа маргааныг тайван замаар шийдвэрлэхийг хэзээд эрмэлзэхийн сацуу НҮБ-ын баталсан тогтоолуудыг “тууштай дагаж мөрдөх” болно” гэж онцлон дурджээ. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд “байж болох бүх дипломат хүчин чармайлт”-ыг хэрэгжүүлэхээ Перу улс мэдэгдсэн байна. Мексик улс мөн Умард Солонгосын Элчин сайдыг өнгөрсөн долоо хоногт улс орноосоо хөөсөн билээ. Перугийн мэдэгдэлтэй холбоотойгоор тус улсын нийслэл Лима хот дахь Умард Солонгосын ЭСЯ одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
알렉스 강 몽골 특파원 alex1210@epost.go.kr
Copyright ⓒBreak News GW, 무단전재-재배포 금지
|
||||||||||||
|
||||||||||||
|
||||||||||||
|
||||||||||||
기사입력:2017/09/13 [18:49] 최종편집: ⓒ 2018breaknews.com |